top of page

ФРАНЦЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХЭД ХЭДЭН ТОМООХОН СҮЛЖЭЭ ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ БУЮУ 07.26 НД ГАЛДАН ШАТААХ ХАЛДЛАГА ӨРТЛӨӨ.

  • Jul 26, 2024
  • 1 min read

Өнөөдөр өглөө Францын төмөр замын SNCF компаний хурдны галт тэрэгний сүлжээг гацаах зорилготой "их хэмжээний галдан шатаах халдлага"-ын болоод байна. Парист Олимпын наадмын нээлт болохоос хэдхэн цагийн өмнө төмөр зам 4 хурдны замыг галдан шатааж олныг түгшээгээд байна. Галдан шатаах халдлага нь төмөр замын Атлантын далай, хойд болон баруун зүг рүү чиглэсэн холын зайн холболтод ноцтой саад учруулж байна. Төмөр замын сүлжээний тасалдал 2 өдөр үргэлжлэх байх гэж SNCF төмөр замын компани урьдчилсан байдлаар мэдээллээ. Мөн SNCF мөн TGV өндөр хурдны галт тэрэгтэй олон төмөр замын холболтыг цуцлах шаардлагатай гэж мэдэгдэв. Одоогоор Германы галт тэрэгний сүлжээ DB компани Францын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Мөн өнөөдөр орой болох Сена мөрний олимпын наадмын нээлтийг үзэх олон тооны жуулчид хохирч магадгүй байна. Учир нь Олимпын наадмын нээлтийн тасалбарыг цуцлах боломжтой хугацаа нь өнгөрсөн байна. Францын төрийн төмөр замын SNCF мэдээлснээр Парис, Страсбург болон Германы хилийг холбосон зүүн хурдны замын хөдөлгөөн өглөөний 10 цаг хагасаас хойш аажмаар сэргээж байгааг мэдэгдлээ. Түүнчлэн Францын Спортын сайд Амели Оудеа-Кастера халдлагыг буруушааж, Парист болсон тамирчдад санаа зовж байгаагаа илэрхийлэв.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page