УРСУЛА ФОН ДЭР ЛАЙЭН: УНГАР УЛС УКРАИНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖИЙГ ГАЦААЖ БОЛОХГҮЙ
- Mar 21
- 1 min read
Updated: Apr 9
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон Дэр Лайэн Европын Холбоо Украинд амласан 90 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэгийг “ямар ч байсан хүргэнэ” хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр, дэмжлэгийг олгоход шаардлагатай нөхцөлүүд хангагдсан ч Унгар улс өмнө нь өгсөн амлалтаа биелүүлэхгүй байгаагаас шийдвэр урагшлахгүй байна.

Үүний улмаас Европын Комисс өөр хувилбараар хэрэгжүүлэх боломжуудыг судалж эхэлсэн гэж мэдэгдлээ. Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан эсэргүүцлээ хадгалсаар байгаа бөгөөд энэ байр сууриа Украины нутгаар дамждаг “Дружба” нефтийн хоолойн тасалдалтай холбон тайлбарлаж байгаа юм.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт



Comments