top of page

ТРАМП КАНАДЫГ АНУ-ЫН МУЖ БОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

  • May 17
  • 1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх, мөн Канад улсыг АНУ-ын нэг муж болгох тухай мэдэгдэл хийсний дараа Канад Арктикийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд хойд европын орнуудтай илүү ойр хамтран ажиллах хэлэлцээрт орлоо.



Канадын эрх баригчид Арктик бүсээ хамгаалахад өмнөх шигээ зөвхөн АНУ-д найдахгүй байх бодлого барьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канад Гренланд, Дани болон хойд европын оронуудтай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.


Канадын Ерөнхий сайд Mark Carney хойд евррпын орнуудыг “итгэлтэй түншүүд” хэмээн тодорхойлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр ажиллаж байна. Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар Канад европтой ойртсон ч Арктикийн хамгаалалтад АНУ-ын нөлөө, цэргийн чадавхыг бүрэн орлож чадахгүй гэж үзэж байгаа юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page