РУМЫН УЛС “DRACULA LAND” МЕГА ПАРКИЙГ 2027 ОНД НЭЭНЭ
- Dec 19, 2025
- 1 min read
Updated: 2 days ago
Румын улс Дракулагийн домгийг бодит мэт мэдрүүлэх “Dracula Land” мега ресорт паркийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус парк нь Бухарест хотын төвөөс ойролцоогоор 20 минут, олон улсын нисэх буудлаас 15 минутын зайд байрлах бөгөөд нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай юм байна.

Төслийг Румын улсын бизнесмен Драгош Добреску санаачилсан бөгөөд уг паркийг аялал жуулчлалын томоохон төв болгох зорилготой аж. “Dracula Land” нь 6 сэдэвт бүсээс бүрдэх бөгөөд 40 гаруй төрлийн үзвэр үйлчилгээтэй. Үүнд галзуу хулгана, харанхуй аялал (dark ride), интерактив туршлага, 4D кино театр, усан аялал зэрэг багтана.
Мөн 1200 ортой, 3 сэдэвт зочид буудал, усан парк, 22,500 суудалтай арена, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдийг төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил 2026 оны есдүгээр сард эхэлж, 2027 онд багтаан олон нийтэд нээнэ гэж мэдэглээ.



Comments