ПОЛЬШИЙН КРАКОВ ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЖУРАМ
- Feb 11
- 1 min read
Updated: 2 days ago
Польшийн хоёр дахь том хот, хуучин нийслэл Краков хотод 2026 оны 1-р сарын 12-ноос эхлэн нийтийн тээврээр зорчих шинэ журам хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал автобус, трамвай дотор чанга ярих, гар утсаа чанга яригч дээр тавьж ярих, видео дуудлага хийх, чихэвчгүйгээр хөгжим сонсох, видео үзэх, хөгжмийн зэмсэг тоглох зэргийг хориглож, бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзвэл 200 злот (ойролцоогоор 50 ам.доллар)-ын торгууль ногдуулна.

Торгуулийг тасалбар шалгагч болон автобусны жолооч зөрчлийг гэрчилсэн тохиолдолд ногдуулах юм. Мөн жолооч сануулга өгч, үл тоомсорловол тухайн зорчигчийг тээврийн хэрэгслээс буулгах эрхтэй бөгөөд тасалбарын мөнгийг буцаан олгохгүй. Хотын захиргаа уг журам нь нийтийн тээврийг илүү тайван, тав тухтай болгох зорилготой гэж онцолжээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments