top of page

ОРОС-УКРАИНЫ ДАЙН 1,570 ДАХЬ ХОНОГТОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  • Jun 10
  • 1 min read

Орос-Украины дайн эхэлснээс хойш 1,570 хоног болоод байна. Украины Ерөнхийлөгч Зеленский 6-р сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин-д биечлэн уулзаж, бүрэн галын зогсоол байгуулах санал тавьсан ч Кремль хүлээн аваагүй юм.



Өнөөдөр Орос улс Киев болон бусад хотуудад томоохон пуужин, дроны довтолгоог хийсээр байна. Мөн Украины эрчим хүчний болон чухал дэд бүтцүүд үргэлжлэн өртсөөр байна. Харин Их Британи, Герман, Францын удирдагчид Лондонд уулзаж, Украины галын зогсоолын саналыг дэмжив. Тэд шуурхай галын зогсоол, Украины аюулгүй байдлын баталгааг шаардаж байгаа ч талуудын байр суурь хол хэвээр байна.



Европт үзүүлж буй нөлөө

  • НАТО-гийн орнууд батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлж байна.

  • ЕХ Украинд нийт 165.7 тэрбум еврогийн дэмжлэг амлаад байна.

  • Эрчим хүчний дэд бүтцийн сүйрэл нь дүрвэгсдийн шинэ урсгал үүсгэж болзошгүй гэж үзэж байна.

  • Дайн Европын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, аюулгүй байдлын бодлогод урт хугацааны дарамт учруулсаар байна.


Энэхүү дайн Европын аюулгүй байдал, эдийн засагт томоохон нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд Европ дахь монголчуудын амьдралд ч эрчим хүч, ажил эрхлэлт, цагаачлалын бодлогоор дамжин нөлөөлж байна

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page