top of page

НАРНЫ АЙМГИЙН 7 ГАРИГ НЭГ ЦАГИЙН ХУГАЦААНД АЖИГЛАГДАНА

  • Feb 25
  • 1 min read

Updated: 2 days ago

Хоёрдугаар сарын 28-нд “гариг эрхсийн парад” хэмээн нэрлэгддэг ховор тэнгэрийн үзэгдэл болно. Энэ үеэр манай Нарны аймгийн долоон гариг нэгэн зэрэг шөнийн тэнгэрт харагдах боломж бүрдэж байна. Тэнгэрт Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Уран, Нептун зэрэг гаригууд нэг цагийн хугацаанд ажиглагдана.

Нар жаргасны дараа баруун болон баруун-өмнөд зүг рүү харвал тохиромжтой. Цэлмэг тэнгэртэй, хотын гэрлээс хол газрыг сонговол илүү тод харагдана. Сугар, Бархасбадь, Ангараг гаригуудыг энгийн нүдээр төвөггүй харж болох бол Уран, Нептун гаригийг ажиглахад дуран эсвэл жижиг телескоп шаардлагатай.

Ийм олон гариг нэгэн зэрэг ажиглагдах боломж 2040 он хүртэл дахин тохиохгүй гэж одон орон судлаачид үзэж байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page