top of page

МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ОРОНД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМАТУУД ТӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

  • Mar 21
  • 1 min read

Updated: 2 days ago

Сүүлийн жилүүдэд гадаад оронд ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний эрх ашиг, аюулгүй байдал, хууль ёсны хамгааллыг хангах асуудал улам чухал сэдэв болж байна.

Иймд Монгол Улсыг төлөөлж буй элчин сайдуудад эх орны нэр хүнд, үнэлэмжийг өсгөхөөс гадна иргэдийн эрх ашгийг бодитоор хамгаалж чадах мэргэжлийн дипломат ажилтнуудыг томилох шаардлага улам бүр нэмэгдэж байна.Энэ салбарт туршлага, ёс зүй, өндөр хариуцлагатай мэргэжлийн хүмүүс ажиллах нь иргэдийн эрх ашгийг хамгаалах үндсэн нөхцөл юм. Улс төрийн нөлөө, томилгоо бус мэргэжлийн чадавхтай дипломат ажилтнууд ажиллах замаар иргэдийн итгэл нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар сайжирна. Монгол Улсын иргэд, улс эх орон болон өөрсдийгөө төлөөлөх мэргэжлийн дипломатч томилохыг шаардах эрхтэй.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page