МИАТ, DEUTSCHE BAHN ХАМТАРСАН ҮЙЛЧИЛГЭЭ ГАРГАЖЭЭ
- Nov 9, 2024
- 1 min read

Rail&Fly - МИАТ болон Deutsche Bahn хамтарсан галт тэрэг, нислэгийн үйлчилгээ.
Улаанбаатараас Франкфурт хүртэл, тэндээс тухайн аялагч өөрийн чиглэлд тохирсон галт тэрэгний цагийг сонгон Германы аль ч томоохон өртөөнд амархан хүрэх боломжтой. Ингэснээр нэг тийзээр галт тэрэг болон нислэгийн үйлчилгээ авах тул дамжин өнгөрөх зардлаа хэмнэх боломжтой болжээ.
🚉 Гол өртөөнүүд: Франкфурт, Берлин, Мюнхен, Кёльн, Хамбург зэрэг томоохон өртөөнүүд багтсан.
📌 Анхаарах зүйлс:
Нислэгийн өмнө хамгийн багадаа 2 цагийн өмнө очихоор төлөвлөөрэй.
rail-checkin.com сайт руу орж галт тэрэгний тасалбараа авах бөгөөд аливаа саатлаас үүдэн нислэгээс хоцрох тохиолдолд МИАТ хариуцлага хүлээхгүй.
Эх сурвалж:МИАТ



Comments