top of page

ИТАЛИ ДАЛАЙД, ЦАГААЧ ТЭЭВЭРЛЭСЭН ЗАВЬ, ХӨЛГҮҮДИЙГ ЗОГСООХ, БУЦААХ ЭРХТЭЙ БОЛЛОО

  • Feb 25
  • 1 min read

Updated: 2 days ago

Италийн Ерөнхий сайд Giorgia Meloni-ийн Засгийн газар цагаачлалын бодлогыг чангатгах шинэ хуулийн багцыг 2026.2.12-ны өдөр танилцуулан баталжээ. Энэхүү багцад тодорхой нөхцөлд Италийн нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө, далайд явж буй цагаач тээвэрлэсэн завь, хөлгүүдийг зогсоох буюу буцаах арга хэмжээ авах эрхийг холбогдох байгууллагад олгохоор тусгасан байна.

Тухайлбал, улсын хил дээр “онцгой ачаалал” үүсэх, эсвэл олон нийтийн аюулгүй байдал, хэв журамд эрсдэл учирч болзошгүй гэж үзсэн тохиолдолд ийм арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой аж. Мөн хилийн хяналтыг чангатгах, хууль зөрчсөн этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг багц хуульд багтаасан байна.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page