ИРАНЫ ШИНЭ ХӨЗӨР БА ДАЛАЙН КАБЕЛИЙН СИСТЕМ
- 4 days ago
- 1 min read
Updated: 2 days ago
Дэлхийн интернэтийн өгөгдлийн 95–99% нь хиймэл дагуул биш, харин далайн ёроолоор татсан шилэн кабелиар дамждаг. Энэ сүлжээ нь тивүүдийг холбодог “далд хурдны зам” бөгөөд чухал нэг цэг нь Персийн булан, Ормузын хоолойн бүс юм. Тус бүсэд нийт 17 орчим далайн кабелийн систем ажиллаж байгаагаас 12 нь Ираны нөлөө бүхий усан орчноор дамжин өнгөрч байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Ираны арми минжүүлэлт, шумбагч төхөөрөмж ашиглан эдгээр кабелийг гэмтээх боломжтой ч одоогоор албан ёсоор тасалсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хэрэв ийм кабелиуд гэмтэх эсвэл тасалдах тохиолдолд дэлхийн интернет бүрэн унтрахгүй ч Европ–Ази хоорондын холболт мэдэгдэхүйц удааширч, банк санхүү, хөрөнгийн бирж, стриминг үйлчилгээ зэрэг салбарт томоохон саатал үүснэ.



Comments