ЕХ: MIGRATION AND ASYLUM PACT-ЫГ 2026 ОНЫ 6-Р САРААС ХЭРЭГЖҮҮЛНЭ
- Mar 1
- 1 min read
Updated: 2 days ago

Европын Холбоо: Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор орогнол, цагаачлалын асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийллээ. Иран нь “аюулгүй улс” биш тул иргэд нь орогнол хүсэх боломжтой ч Европ хатуу бодлого баримтална. Олон нийтийн санал асуулгаар европчуудын 60% нь цагаачдын тоог бууруулахыг дэмжиж байна. Үүний шалтгаанд дүрвэгсдийн урсгал, эдийн засаг, аюулгүй байдал, соёлын нөлөөг дурджээ.
Иймээс ЕХ Migration and Asylum Pact-ыг 2026 оны 6-р сараас хэрэгжүүлж, орогнолын өргөдлийг түргэвчилж шийдвэрлэх, татгалзах болон буцаах үйл явцыг хялбаршуулах, “аюулгүй гуравдагч улс” руу шилжүүлэх, хүлээн авах тоог хязгаарлах зэрэг зохицуулалт хийж эхэлнэ. Энэ нь Ираны иргэдэд мөн хамаарна гэжээ.



Comments