top of page

ЕХ-НЫ 450 САЯ ИРГЭН БҮХ БИЧИГ БАРИМТАА НЭГ АПП-Д ШИЛЖҮҮЛЖ, 27 УЛСАД АШИГЛАНА

  • Apr 20
  • 1 min read

Европын Холбоо 2026 оны эцэс гэхэд EUDI Wallet буюу Европын дижитал иргэний хэтэвчийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, диплом зэрэг чухал бичиг баримтаа гар утасны нэг апп-д хадгалж, ЕХ-ны бүх оронд ашиглах боломжтой болно.



Европын Комиссын мэдээллээр систем нь 450 сая орчим иргэнд үйлчлэх бөгөөд 550 гаруй байгууллага оролцсон туршилтууд хэдийн эхэлжээ. Нисэх, банкны үйлчилгээ, боловсролын баримт баталгаажуулах зэрэг хэрэглээг туршиж байна. Шинэ журмын дагуу ЕХ-ны 27 гишүүн орон тус бүр албан ёсны wallet гаргаж, нэг системд холбох юм. Иргэд тус апп-аар цахимаар баталгаажуулалт хийх, төрийн болон хувийн үйлчилгээ авах, дижитал гарын үсэг зурах, шаардлагатай мэдээллээ аюулгүй хуваалцах боломжтой.



Шинжээчид үүнийг европын томоохон цахим шилжилт гэж үзэж байгаа юм. Тухайн иргэн 27 оронд гар утастайгаа явхад бичиг баримт, тийз, санхүүд ямарч хүндрэл гарахгүйн дээр өөрийн орны төрийн үйлчилгээг ЕХ-ны гишүүн аль ч орноос авах боломжтой юм.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page