ЕВРОПЫН 4 ТОМ АГААРЫН КОМПАНИ ГАР ТЭЭШИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО
- Apr 25
- 1 min read
Европын томоохон дөрвөн агаарын тээврийн компани болох Lufthansa, Swiss, Austrian Airlines, Brussels Airlines нь Economy Basic ангиллын зорчигчдод бүхээгт том гар тээш үнэгүй авч орохыг 4-р сарын 28-аас хориглоно.

Шинэ журам нь Lufthansa Group-ийн богино болон дунд зайн нислэгүүдийн Economy Basic ангиллын тийзэнд үйлчлэх бөгөөд зорчигчид зөвхөн суудлын доор багтах жижиг цүнх эсвэл зөөврийн компьютерийн цүнхийг үнэгүй авч явах боломжтой болно.

Харин үүнээс том хэмжээтэй гар чемодан, cabin bag авч явах тохиолдолд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болох юм. Энэхүү өөрчлөлтийг эхний ээлжид 4-р сарын 28-наас Европын 20 чиглэлд туршиж, дараа нь бүх сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.



Comments