top of page

ЕВРОПЫН ХОЛБОО: AI-ИЙН ХУРДНААС ИЛҮҮ АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ЧУХАЛ

  • 1 day ago
  • 1 min read

Европын Холбоо хиймэл оюун ухааны шинэ загваруудыг бүс нутагтаа нэвтрүүлэхийн өмнө аюулгүй байдал, эрсдэл, мэдээллийн үнэн зөв байдал, хэрэглэгчийн эрхэд үзүүлэх нөлөөллийг илүү нарийн үнэлэх шинэ зохицуулалтаа энэ 7 хоногоос эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Шинэ журам нь OpenAI, Google, Anthropic зэрэг компаниудын AI загваруудыг зах зээлд гаргахаас өмнө нэмэлт шаардлага хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг баталгаажуулах боломжийг Европын зохицуулагчдад олгож байна.



Энэхүү өөрчлөлтийн гол зорилго нь инновацыг сааруулах бус, харин хиймэл оюун ухаанаас гарах ташаа мэдээлэл, худал контент, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Гэсэн ч шинэ шаардлагуудын улмаас Европ дахь хэрэглэгчид зарим AI үйлчилгээ, шинэ боломжуудыг АНУ болон бусад бүс нутгаас хожуу авах, эсвэл тодорхой функц нь хязгаарлагдсан хувилбараар ашиглах магадлалтай гэж үзэж байгаа юм. Харин европын холбоо хиймэл оюун ухааны хөгжлийг хурднаас илүү найдвартай, хариуцлагатай, итгэл даахуйц байх зарчмаар хөгжүүлэх Европын бодлого гэж мэдэгдлээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page