top of page

ЕВРОПЫН ХОЛБОО УКРАИНД 90 ТЭРБУМ ЕВРОГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООР БАТАЛЛАА

  • Apr 24
  • 1 min read

Европын холбоо өнөөдөр Украинд 90 тэрбум евро буюу 106 тэрбум ам.долларын зээлийг албан ёсоор баталлаа. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэдэн сарын турш эсрэг байр суурьтай байснаас зээл олгох ажил гацаад байсан юм.



Нийт 90 тэрбум еврогийн 30 тэрбум нь Украины улсын төсөвт, үлдсэн 60 тэрбум нь цэргийн хэрэгцээ болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийг дэмжихэд зориулагдана.

2026 онд нийт 45 тэрбум еврог шилжүүлэхээр төлөвлөж байгаагийн 16.7 тэрбум нь санхүүгийн дэмжлэг, 28.3 тэрбум нь цэргийн зориулалттай байна. Зээлийг 2026–2027 онуудад Украины яаралтай санхүүгийн болон батлан хамгаалахын хэрэгцээг хангахад зарцуулна.



ЕХ-ын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляен “Орос довтолгоогоо нэмэгдүүлж байх үед бид Украиныг дэмжих дэмжлэгээ нэмэгдүүлж байна” гэж мэдэгдлээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page