top of page

ЕВРОПТ СҮҮЛИЙН 4 ЖИЛД ХЭТ ХАЛУУНЫ УЛМААС 200 МЯНГА ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ

  • Jun 24
  • 1 min read

Европын баруун хэсгийг хамарсан хүчтэй халуун давалгаа улам эрчимжиж, Франц, Их Британи, Итали зэрэг оронд агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Францын Ланд мужид температур 44.3 хэм хүрч, бүх цаг үеийн халууны дээд хэмжээнд хүрчээ. Хэт халууны улмаас 68 мянга гаруй өрх цахилгаангүй болж, зарим цөмийн цахилгаан станцын ажиллагааг хязгаарлажээ. Мөн сэрүүцэхээр усанд орсон 48 хүн живж амиа алдсан байна.



Их Британид агаарын температур 39 хэм хүрэх төлөвтэй байгаа тул хамгийн өндөр түвшний “улаан” сэрэмжлүүлэг зарлажээ. Зарим сургууль хаагдаж, төмөр замын хөдөлгөөнд саатал үүссэн байна. Мөн Италийн 16 хот болон Польш, Унгар, Хорват, Австри, Швейцарь, Нидерланд зэрэг оронд халууны сэрэмжлүүлэг хүчинтэй хэвээр байна.



Цаг уурын судлаачдын мэдээлснээр Европ дэлхий дээрх хамгийн хурдан дулаарч буй тив бөгөөд сүүлийн дөрвөн жилд халууны улмаас 200 мянга гаруй хүн нас баржээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page