ДЭЛХИЙД ӨДӨРТ 200 ГАРУЙ САЯ МАЛ, АМЬТНЫГ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР НЯДАЛДАГ
- Ariuka Ariuk
- Nov 21
- 1 min read

Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд өдөр бүр дунджаар 200 гаруй сая амьтан зөвхөн махны хэрэглээний зорилгоор нядлагдаж байна гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) мэдээллээ. FAO-гийн тооцоолсноор нэг өдөрт зөвхөн тахиа 202 сая гаруй, нугас 11.8 сая, гахай 3.8 сая, хонь 1.7 сая, ямаа 1.4 сая, үхэр 900 мянга нядлагдаж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр мал аж ахуй илүү төвлөрсөн, өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлийн систем рүү шилжжээ. Ийм учраас бэлчээрийн буюу уламжлалт аргаар өсгөсөн, хүнсэнд нийлүүлэгдэж буй мал амьтны махны үнэ улам өсөх хандлагатай байна гэж онцолжээ.
Харин энэ нөхцөлд Монголын бэлчээрийн мал эрүүл, химийн бодисгүй байгалийн өвс ургамлаар тэжээгддэг тул тэдний мах, сүү нь шим тэжээл өндөртэй, органик чанартай юм.









Comments