top of page

ГЕРМАН: БҮХ ТАТВАРЫГ ЖИЛД 30 ТЭРБУМ ЕВРОГООР БУУРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦНЭ

  • Apr 22
  • 1 min read

Германы CDU, CSU намууд бүх татвар төлөгчдийн жилийн татварын ачааллыг 25–30 тэрбум еврогоор хөнгөлөх концепцийг боловсруулан танилцууллаа. Төсөлд татваргүй орлогын босгыг дор хаяж 1,000 еврогоор нэмэгдүүлэх, дээд татварын хувийг 42%-иар зогсоох босгыг 70,000 еврооос 85,000 евро болгон ахиулах санал багтсан байна.



Канцлер Фридрих Мерц (CDU), Санхүүгийн сайд Ларс Клингбейл (SPD) болон CSU-ийн дарга Маркус Зёдер нар холбооны зөвлөлийн хурлаар шинэчлэлийн үндсэн чиглэлийг хэлэлцсэний үр дүнд 2027 оны 1-р сарын 1-ээс “томоохон орлогын татварын шинэчлэл” хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Тус төслийг CDU-ийн Янник Бури болон CSU-ийн Флориан Дорн гэх эдийн засагчдаар ахлуулсан баг боловсруулжээ. Судалгааны тооцооллоор шинэчлэл хэрэгжвэл бүх татвар төлөгчдийн 98 хувь нь ашиг хүртэх юм байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page