ГЕРМАНЫ ИНЖЕНЕР БҮСГҮЙ САНСАРТ НИССЭН АНХНЫ ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН БОЛЛОО
- Dec 21, 2025
- 1 min read
Updated: 2 days ago
Германы инженер 33 настай Michaela Benthaus нь Европын Сансрын Агентлагт мехатроник чиглэлээр ажилладаг бөгөөд тэрээр түүхэнд анх удаа тэргэнцэртэй хүн сансарт ниссэн амжилтын эзэн боллоо.

Тодруулбал инженер бүсгүй АНУ-ын Техас мужийн Van Horn хотын ойролцоох сансрын буудлаас хөөрсөн New Shepard сансрын хөлгөөр далайн түвшнээс дээш 100 км өндөрт орших, сансрын орон зайн хил хэмээн тооцогддог Kármán шугамыг давжээ. Тус нислэг ойролцоогоор 10 минут үргэлжилсэн байна. Michaela Benthaus нислэгийнхээ өмнө CNN агентлагт өгсөн ярилцлагадаа: “Би хэзээ ч сансарт очно гэж бодоогүй. Зарим хүмүүсийн хувьд боломжтой зүйл мэт санагдаж болох ч миний нөхцөл байдалтай хүний хувьд боломжгүй мэт санагддаг байсан” хэмээн ярьжээ. Тэрээр 2018 онд уулын дугуйн ослоор хүнд бэртэл авч, улмаар төв мэдрэлийн гэмтлийн улмаас тэргэнцэр ашиглах болсон юм.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments