top of page

ГЕРМАНД ШАТАХУУНЫ ҮНЭ ӨДӨРТ ХЭД ХЭДЭН УДАА ӨӨРЧЛӨГДДӨГ

2025 оны 10-р сарын байдлаар Германд бензиний үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд дизель түлшний үнэ буурчээ. ADAC-ийн хамгийн сүүлийн мэдээллээр нэг литр Super E10 бензин дунджаар 1.67 евро буюу ойролцоогоор 7,014 төгрөг байгаа бол дизель түлш литр нь дунджаар 1.58 евро буюу 6,636 төгрөг байна.

ree

Түүнчлэн шатахууны үнийн түвшин дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханш, мөн еврогийн ханшийн хөдөлгөөнтэй шууд холбоотой байдаг тул Германд шатахууны үнэ өдөрт хэд хэдэн удаа өөрчлөгддөг. ADAC-ийн судалгаагаар нэг өдрийн дотор нэг литр бензиний үнэ 12–14 центээр хэлбэлзэж байгаа юм. Өглөөний 6–9 цагийн хооронд үнэ хамгийн өндөр түвшинд хүрдэг бол оройн 18–22 цагийн хооронд хамгийн хямд худалдаалагддаг байна.

ree

Иймд Германы хамгийн том жолоочийн эрх ашгийг хамгаалах холбоо “ADAC” болон бусад хэрэглэгчийн төлөөх байгууллагууд жолооч нарт шатахуун авахдаа оройн цагийг сонгохыг зөвлөдөг.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page