ГЕРМАНД ЦАГААЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД AFD НАМЫГ ЭСЭРГҮҮЦЭН АЖИЛ ХАЯЛАА

Германы Саксон-Анхальт мужид цагаачлалын бодлогоо чангатгаж, “ремиграци”-ийг дэмждэг AfD намын дэмжлэг огцом нэмэгдэж байгаа нь цагаач иргэдийн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Тэд тус нам засгийн эрхэнд гарвал цагаачдын эсрэг ялгаварлан гадуурхалт, нийгмийн гадуурхал нэмэгдэхээс болгоомжилж байна.

8 дугаар сарын 26-нд Магдебург хотод 120 гаруй цагаач бизнес эрхлэгч AfD намыг эсэргүүцэн, ресторан, дэлгүүр, барбер шоп зэрэг бизнесээ таван цагийн турш хаажээ.
“Migra-Streik” нэртэй энэхүү эсэргүүцлээр бизнес эрхлэгчид цагаач иргэдийн нийгэмд эзлэх байр суурь, ардчилсан үнэт зүйлсийг хамгаалахыг уриалсан байна.

Саксон-Анхальтын парламентын сонгууль 9 дүгээр сарын 6-нд болох бөгөөд хамгийн сүүлийн санал асуулгаар AfD 43 хувийн дэмжлэгтэйгээр тэргүүлж байна. Хэрэв тус нам мужийн засгийн эрхийг авбал Дэлхийн II дайнаас хойш Германд хэт барууны үзэлтэй нам мужийн засгийн газрыг анх удаа удирдах түүхэн тохиолдол болох юм.



Comments