БАРУУН ЕВРОПЫН ОРНУУД ХАЛУУНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
- Jun 18
- 1 min read
2026 оны 6-р сарын 18-наас эхлэн Баруун болон Өмнөд Европын орнуудад Сахарын халуун агаарын урсгал нөлөөллөөр халууны давалгаа эхлэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт агаарын температур 40 хэмд хүрч, шөнийн температур 20–25 хэмээс доош буухгүй “тропик шөнүүд” үргэлжлэхийг цаг уурчид анхааруулж байна.

🇪🇸 Испани – Севилья, Кордова, Сарагоса орчимд 40 хэм хүрч болзошгүй. Шөнийн температур өндөр хэвээр байх төлөвтэй.
🇫🇷 Франц – Парис болон өмнөд бүсүүдэд 34–40 хэм хүрэх төлөвтэй бөгөөд цаг агаарын сэрэмжлүүлэг зарлагдаад байна.
🇮🇹 Итали – Тоскана, Лацио, Эмилия-Романья болон өмнөд бүсүүдэд 38–40 хэм хүрэх төлөвтэй байна.
🇩🇪 Герман – Баруун болон өмнөд мужуудад температур улирлын дунджаас 9–13 хэмээр өндөр байж, зарим газарт 35 хэмээс давна.

Бельги, Швейцарь, Австри, Унгар, Румын зэрэг төв Европын орнуудад мөн халуун агаар тархаж, 35–38 хэм хүрэх төлөвтэй байна. Тиймээс аялал жуулчлал болон тээврийн хөдөлгөөнд саатал үүсэх эрсдэлтэй тул зорчигчдод нислэг, галт тэрэгний мэдээллээ урьдчилан шалгаж, халуунаас хамгаалах арга хэмжээг сайтар авахыг зөвлөж байна.



Comments