top of page

АНАЛОГ ЦАГ ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙГ ХӨГЖҮҮЛДЭГ

  • Feb 19
  • 1 min read

Updated: 2 days ago

Өнөөдөр ихэнх хүүхдүүд утас, таблет, компьютерээс цагийг шууд тоогоор нь уншиж өсөж байна. Харин аналог ханын цаг хэрэглээнээс бага багаар гарч байгаад багш, мэргэжилтнүүд харамсаж байна. Учир нь аналог цагийг уншихдаа хүүхэд цагийн зүүний өнцөг, хөдөлгөөн, байрлалын харилцааг ойлгож, тархиндаа бодож тооцоолж байж цаг хэд болж байгааг мэддэг. Өөрөөр хэлбэл зөвхөн “харах” биш, сэтгэх үйл явц давхар явагддаг гэсэн үг. Мюнхений их сургууль-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, аналог цаг ой тогтоолт, төвлөрөл, орон зайн сэтгэлгээ, өнцөг ойлгох чадвар, “хагас”, “дөрөвний нэг” зэрэг бутархайн ойлголт, цаг хугацааг тооцоолох болон урьдчилан төлөвлөх дадлыг хөгжүүлдэг байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page