top of page


БЕРЛИН ХОТ ДАЯАР 13 НАСТАЙ ЛИСА-ТА ОХИНЫГ ХАЙЖ БАЙНА
Германы Берлин хотын Марцан дүүрэгт амьдардаг 13 настай Лиза Та сураггүй алга болоод байна. Охин арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагийн өглөө 07:17 цагт гэрээсээ сургууль руугаа явахаар гарсан байна. Гэвч ердөө гурван минутын дараа гар утас нь унтарч, түүнтэй холбоо тасарчээ. Одоо охиныг олохын тулд Берлин хот даяар эрэн хайх ажиллагаа явуулж, гудамж, орчныг нэг бүрчлэн шалгаж байна. ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ 13 настай Лиза Та-гийн хэрэгт хүний амь нас хөнөөсөн ноцтой
2 days ago


ЕВРОПЫН ОРНУУДЫН СУПЕРМАРКЕТЫН ХӨЛДӨӨГЧҮҮД КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ
Европын Швед, Бельги, Люксембург, Эстони, Герман зэрэг хэд хэдэн улсын супермаркетын хөргөлтийн систем кибер халдлагад өртөж, зарим дэлгүүр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ. Халдлага арваннэгдүгээр сарын 2-нд гарсан бөгөөд хакерууд хөргөгч, хөлдөөгчийн удирдлагын системд нэвтэрч, зарим төхөөрөмжийг гэсгээх горимд шилжүүлсэн байна. Үүний улмаас бүтээгдэхүүн хадгалах температур алдагдаж, хүнс муудах эрсдэл үүсжээ. Ирланд, Нидерланд, Финланд зэрэг улс ч мөн өр
5 days ago


ГЕРМАН УЛС 2027 ОНООС ЭХЛЭН ЧИХЭРЛЭГ УНДААНД ТАТВАР НОГДУУЛНА
Германы Засгийн газрын кабинет 2027 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төслийг баталсан байна. Гэхдээ уг төслийг эцэслэн батлах эсэх шийдвэрийг Бундестаг гаргах юм. Төслийн дагуу 100 миллилитр тутамд 5 грамм ба түүнээс дээш хэмжээний элсэн чихэр агуулсан ундаанд литр тутамд 26 цент, харин 8 грамм ба түүнээс дээш элсэн чихэртэй ундаанд 32 центын татвар ногдуулахаар тусгажээ. Харин согтууруулах ундаа, цэвэр жимс, ногооны шүүс болон элсэ
Nov 2


БЕРЛИНИЙ "CHARITÉ" ЭМНЭЛЭГ ӨВЧТӨНҮҮДИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАКЕРДУУЛЖЭЭ
Берлин хотын Charité их сургуулийн эмнэлгийн вэб серверт үл мэдэгдэх этгээдүүд нэвтэрч, хувийн мэдээлэл хулгайлсан байна. Charité-гийн 2026 оны аравдугаар сарын 30-ны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар халдлага тус эмнэлгийн цахим хуудсыг байршуулдаг вэб серверт чиглэсэн байна. Үүний улмаас ажилтан, оюутан болон эмнэлэгтэй цахим холбоо барих маягтаар холбогдсон гаднын хүмүүсийн хувийн холбоо барих мэдээлэл алдагджээ. Гадны иргэдийн хувьд эмнэлэгт цаг авах болон бусад асуудлаар ц
Oct 31


ПУТИН: ОХУ ЕВРОПТОЙ ДАЙТАХЫГ ХҮСЭХГҮЙ Ч ДАЙН ЭХЭЛБЭЛ БЭЛЭН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны аравдугаар сарын 29-нд хийсэн мэдэгдэлдээ Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч шаардлагатай нөхцөл үүсвэл дайнд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Европын орнуудад 2030 он гэхэд болзошгүй дайнд бэлтгэх тухай яриа өрнүүлж байгааг буруу хандлага хэмээн шүүмжилсэн байна. Мөн нөхцөл байдал хурцдаж, дайн эхэлбэл эцэст нь ялагч гэж үгүй болно гэдгийг Европын талд анхааруулжээ. Харин Европын талын байр суурь үүнээс өөр байна. Тухайлба
Oct 30


ИТАЛИ УЛС ЦАГДААГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛЛАА
Шинэ зохицуулалтаар жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдсэн сэжигтнийг дүрс бичлэг болон бусад нотлох баримтад үндэслэн хожим баривчлах боломжийг өргөжүүлж, зохион байгуулалттай хүчирхийлэл, эд хөрөнгөд хохирол учруулах гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгасан байна. Жишээ нь 5 ба түүнээс олон хүний зохион байгуулалттай бүлэг жагсаалын үеэр чулуу, мод, салют зэрэг аюултай зүйл ашиглан хүмүүсийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж, эд хөрөнгөд хохирол учруулбал 2–5 жилийн хо
Oct 28


ШИЛДЭГ 8 МЕТРОНЫ ЖАГСААЛТЫГ ЛОНДОН, СӨҮЛ, ТОКИО ХОТУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
CNN дэлхийн шилдэг метроны системүүдийг онцолжээ. Лондон, Бээжин, Копенхаген, Парис, Токио, Сөүл, Нью-Йорк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогтой, сонирхол татахуйц 18 шилдэг метроны системийг танилцуулж байна . 1. Лондон - дэлхийн анхны метро 1863 онд нээгдсэн Лондонгийн метро буюу Tube нь дэлхийн хамгийн эртний газар доорх төмөр замын систем юм. Тус сүлжээ 11 шугам, 272 буудалтай бөгөөд нийт урт нь ойролцоогоор 400 км. Өдөрт дөрвөн сая гаруй зорчигч үйлчилгээг
Oct 25


ФРАНЦАД МАШИН ДОТРООС ГАЛ НЭЭЖ НЭГ ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ 5 ХҮН ШАРХДЖЭЭ
Францын нийслэл Парис хотын ойролцоох Траппес болон Ла-Верриер хотод аравдугаар сарын 23-ны өдөр автомашинаас гал нээсэн хэрэг гарч, нэг хүн амиа алдан, таван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд 12 настай охин байгаа бөгөөд зарим хүний биеийн байдал хүнд байгаа аж. Францын эрх баригчдын мэдээлснээр, сэжигтэн автомашинаар явж байхдаа хэд хэдэн байршилд, тухайлбал хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх станц болон эмнэлгийн төвийн орчимд гал нээсэн байна. Сэжигтнийг уда
Oct 24


ГЕРМАНД АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХОЁР БААВГАЙН ҮС БАРАГ БҮРЭН УНАЖЭЭ
Герман улсын Лейпциг хотын амьтны хүрээлэнд 2009 онд хоёр эмэгчин нүдлүүр баавгайн үс их хэмжээгээр унаж, гадаад төрх нь эрс өөрчлөгдсөн тохиолдол гарчээ. Үсгүй шахам болсон баавгайнуудыг харсан хүмүүс эхэндээ шууд танихад бэрх байсан байна. Долорес болон Лолита хэмээх хоёр баавгай хоёулаа өмнөд Африкаас ирсэн (Andean bear буюу Spectacled bear) байжээ. Тэдний биеийн ихэнх хэсгийн үс унаж, арьс үрэвссэн бөгөөд амьтны хүрээлэнгийн мэдээлснээр хэсэг хугацааны эмчилгээний дараа ү
Oct 21


ЕХ АЯЛАЛ ТАСАЛДСАН ҮЕД БУЦААН ОЛГОЛТ АВАХ ЖУРМЫГ ХЯЛБАРШУУЛЛАА
Европын парламент аялал, тээврийн үйлчилгээ тасалдсан үед зорчигчид буцаан олголт болон нөхөн төлбөр нэхэмжлэх үйл явцыг хялбаршуулах нэгдсэн маягтыг баталлаа. Уг зохицуулалт нь агаарын, төмөр замын, автобус болон усан тээврийн зорчигчдод хамаарч, хүсэлт гаргах үйл явцыг ЕХ-ны хэмжээнд нэг мөр болгох зорилготой. Мөн зуучлагчаар дамжуулан тасалбар захиалсан зорчигчдын буцаан олголтын нөхцөлийг тодорхой болгож, эрх бүхий буцаан олголтыг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгаж, т
Oct 21


ЕВРОП, ТӨВ АЗИЙН ИРГЭДИЙГ ОНИЛСОН 94 ЗАЛИЛАНГИЙН КОЛЛ-ТӨВИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Герман, Украины хууль сахиулах байгууллагууд хамтарсан ажиллагаагаар Украин даяар 94 залилангийн колл-төвийг хааж, 411 нэгжлэг хийж, 1,794 операторын ажлын байрыг устгажээ. Хэрэгт удирдсан 26 хүнийг сэжигтнээр татсан байна. Хууль сахиулагчид олон мянган компьютер, утас, SIM карт, криптовалютын түрийвч, бэлэн мөнгө, алт, тээврийн хэрэгсэл хураажээ. Утасны залилангийн хохирогчид Украин, Европын холбооны орнууд, Израиль болон Төв Азийн зарим улс үүний дотор Монгол улсын иргэд бү
Oct 17


ХҮН АМЫН ТООГООР 1.47 ТЭРБУМ ХҮНТЭЙ ЭНЭТХЭГ УЛС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Дэлхийн хүн ам 2026.10.12-ны байдлаар 8.298.979.488 тэрбумд хүрээд байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хүн амын тооцоогоор дэлхийн хүн ам цаашид өссөөр, 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчимд хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын өсөлтийн хурд саарч, улс орон, бүс нутгуудын хүн амын өөрчлөлт харилцан адилгүй болжээ. Хүн амын тоогоор Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2026 онд 1.47 тэрбум орчим хүн амтай байх төлөвтэй байна. Харин
Oct 13


ПОЛЬШИД ГУРВАН ӨДӨРТ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУТГАНЫ ХАЛДЛАГАД 15 ХҮН ӨРТЛӨӨ
Польш улсад гурван өдрийн дотор боловсролын байгууллагуудад гурван удаа хутганы халдлага гарч, нийт 15 хүн шархадсан болон амиа алдсаны дараа аравдугаар сарын 12-ноос эхлэн 20 мянга гаруй цагдааг сургуулиудын орчинд ажиллуулж эхэлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Марцин Кервински ням гарагийн орой энэ талаар мэдэгдсэн байна. Эхний халдлага лхагва гарагт Варшав хотын хойд хэсэгт орших Остроленка хотод болжээ. Эхний халдлага хотын нэгэн сургуульд 19 настай залуу хутгаар халдаж
Oct 12


МЕРЦ УКРАИНЫГ ЕХ-НЫ “ХОЛБООТОН ГИШҮҮН” БОЛГОХ САНАЛ ГАРГАЛАА
Германы канцлер Фридрих Мерц Украинд Европын Холбооны бүрэн эрхт гишүүнчлэлд элсэхээс өмнө “холбоотон гишүүнчлэл” олгох боломжийг санал болгож, Украины ЕХ-д элсэх үйл явцыг хурдасгах асуудлыг ирэх аравдугаар сард хэлэлцэхийг уриалжээ. Трдруулбал Мерц Брюссельд болсон Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлэхдээ, уг хувилбарыг ЕХ-ны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар одоогийн нө
Oct 9


ИХ БРИТАНИ, ХОЙД ЕВРОПТ ЧИЙГЛЭГ, ШУУРГАТАЙ ӨВӨЛ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ
Их Британийн Цаг уурын алба (Met Office)-ны мэдээлснээр Номхон далайн экваторын төв хэсэгт ажиглагдаж буй El Niño үзэгдэл түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна. El Niño нь Номхон далайн экваторын хэсгийн далайн ус ердийнхөөсөө дулаарах үед үүсдэг байгалийн уур амьсгалын үзэгдэл бөгөөд дэлхийн цаг агаарын хэв шинжид нөлөөлдөг үзэгдэл юм Met Office-ийн мэдээллээр El Niño-гийн нөлөөгөөр Их Британи болон Хойд Европын зарим хэсэгт намрын сүүл, өвлийн эхээр ердийнхөөс илүү
Oct 6


ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДСӨН 87 НАСТАЙ ЭМЭГТЭЙН ХЭРЭГ ҮНДЭСНИЙ ЖАГСААЛЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Испаний Мадрид хотод 87 настай María del Carmen Abascal буюу “Maricarmen” 1955 оноос хойш амьдарсан орон сууцнаасаа албадан хөөгдсөн нь Испанид олон нийтийн бухимдлыг төрүүлж, бүх нийтийн орон сууцны хямарлын эсрэг жагаас болон хувираад байна. Тодруулбал түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд нийслэлийн өндөр зэрэглэлийн Retiro дүүрэгт байрлах гэрээс нь зөөж, түргэн тусламжийн машинд суулгасан байна. Maricarmen нүүлгэн шилжүүлэхийн эсрэг таван жил гаруй хугацаанд тэмцжээ. Mar
Oct 4


ИТАЛИЙН ГАЛ УНТРААХ ОНГОЦУУД ЕВРОП ДАЯАР ЗУНЖИН АЖИЛЛААД БУЦЛАА
Европ даяар 2026 онд зуны турш түймэртэй тэмцсэн Италийн улаан, шар өнгийн Canadair онгоцнууд Ромын ойролцоох баазадаа буцаж ирлээ. Онгоцнууд нуур, далайн эргээс ус аван олон мянган тонн усаар түймэр унтраасан. Флотыг Италийн галын албаныг удирддан явсан Avincis компанийн нисгэгч Франческо Морганте хэлэхдээ, зуны эхээр Португал, Испанид хоёр хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Үүний дараа хойд Италид гэнэтийн онцгой байдал үүсч, онгоцууд эх орондоо ажилласан. Ажлын өдөр урт, ача
Oct 3


ГЕРМАНЫ GALERIA KAUFHOF ДАМПУУРЛАА ЗАРЛАЖ, 83 ИХ ДЭЛГҮҮР ЭРСДЭЛД ОРЛОО
Германы Galeria Kaufhof сүлжээ их дэлгүүр өнөөдөр өглөө дампуурлын өргөдөл гаргажээ. Тус компаний удирдлага нийт 83 их дэлгүүр, 12,000 орчим ажилтан ажлын байр эрсдэлд орсон тухай зарлаад байна. Тус компаний 83 салбар бүгд түр хугацаанд ажилласаар байх бөгөөд хамгийн эхэнд 33 салбарыг ашигт ажиллагааны үүднээс хаах эрсдэлтэй гэж мэдэгджээ. Тухайлбал эрсдэлтэй гэж дурдагдсан газруудад Freiburg, Mannheim, Koblenz, Mainz зэрэг салбарууд багтсан байна. Түүнчлэг Германд сүүлийн үе
Oct 2


ГЕРМАНЫ “METRO” СҮЛЖЭЭНИЙ ОХУ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭВ
Хүнс, өргөн хэрэглээний барааг бөөний хэлбэрээр ресторан, кафе, зочид буудал болон зах зээлд нийлүүлдэг Германы METRO AG компанийн ОХУ дахь бүх салбаруудыг түр захиргаанд төрд шилжүүлэх тухай Владимир Путин зарлиг гаргажээ. METRO AG нь ОХУ-д 91 худалдааны төвтэй, ойролцоогоор 9,000 ажилтантай. 2025. оны санхүүгийн жилд ОХУ дахь бизнесийн борлуулалт ойролцоогоор 2.6 тэрбум евро хүрсэн байна. Зарлигийн дагуу METRO-ийн ОХУ дахь салбарыг “UK Torg RUS” хэмээх оросын менежментийн
Sep 29


ПАРИСЫН ТӨВӨӨС РОМЧУУДЫН ҮЕЭС ӨМНӨХ БЭХЛЭЛТИЙН ҮЛДЭГДЭЛ ОЛДЖЭЭ
Францын нийслэл Парис хотын төвд, Хотел-Дьегийн эмнэлгийн орчмоос Ромчуудын Парист ноёрхож эхлэхээс өмнөх үеийн эртний бэхлэлтийн үлдэгдэл илэрчээ. Археологичид уг байгууламжийг тухайн үед Парисий омгийн байгуулсан Лютетия хотын бэхлэлтийн нэг хэсэг байсан байж болзошгүй гэж үзэж байна. Ойролцоогоор нэг метр өндөр чулуун болон модон байгууламжийн үлдэгдэл эмнэлгийн хашаан доор, газрын гадаргаас дөрвөн метрийн гүнд хадгалагдан үлджээ. Малтлага хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд Фр
Sep 28
bottom of page