top of page


ОРМУЗЫН ХООЛОЙ НЭЭГДЭХГҮЙ БОЛ ЕВРОПТ ЗУНЫ НИСЛЭГИЙН 5–10% ЦУЦЛАГДАНА
2026 оны 2-р сард Ормузын хоолой хаагдснаас хойш дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн саатал үүсээд байна. Өнөөдөр Европт дизель болон нисэх онгоцны түлшний хомсдол үүсч, үнэ 60–70%-иар өслөө. Итали дахь дөрвөн нисэх буудал түлшний хязгаарлалт хийж, Ryanair зуны нислэгийн 5–10%-ийг цуцлах магадлалтай гэж мэдэгдээд байна. Испани, Герман, Итали, Португал, Австри хамтарсан захидал бичиж Европын Комисст эрчим хүч, энергийн компаниудын хэт ашгийг татвар
9 hours ago


УНГАР: “ХЭНИЙГ УЛСДАА НЭВТРҮҮЛЭХ ВЭ” ГЭДЭГ НЬ ҮНДЭСНИЙ БҮРЭН ЭРХ
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “манай улс Европын Холбооны шинэ шилжилт хөдөлгөөний бодлогын зарим хэсгийг хэрэгжүүлэхгүй” гэж мэдэгдлээ. Тус бодлогоор гишүүн орнууд дүрвэгсдийг хуваарилан хүлээн авах эсвэл санхүүгийн хувь нэмэр оруулах үүрэг хүлээх ёстой юм. Харин Орбаны засгийн газар “хэнийг улсдаа нэвтрүүлэх вэ” гэдэг нь үндэсний бүрэн эрхийн асуудал хэмээн мэдэгдсэн байна. Харин ЕХ-ны удирдлагууд шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад гишүүн орнуудын хамтын хариуцлага чухал
17 hours ago


ДЭЛХИЙ ДЭЭР НҮБ-ИЙН ГИШҮҮН 193 УЛС, АЖИГЛАГЧ 2 ОРОН ОРШИЖ БАЙНА
Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 195 улс байдаг. Үүнд НҮБ-ийн 193 гишүүн орон болон ажиглагч статустай Палестин болон Ватикан багтдаг. Гэвч олон улсын улс төрийн нөхцөл байдал, бүс нутгийн мөргөлдөөн, тусгаар тогтнолын хөдөлгөөнүүдийн улмаас ойрын ирээдүйд энэ тоо өөрчлөгдөх магадлал бүрэн байсаар байна. Сүүлийн жишээ бол Өмнөд Судан бөгөөд 2011 онд Судан -аас салж, дэлхийн хамгийн залуу тусгаар улс болсон. Энэ нь шинэ улс бий болох боломж бодитоор оршсоор байгааг харуулс
2 days ago


ЛУВРЫН МУЗЕЙН ХУЛГАЙН СЭЖИГТНҮҮД БАРИГДСАН Ч ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД ОЛДООГҮЙ
Дэлхийн хамгийн алдартай музейн нэг болох Louvre Museum -д 2025 оны аравдугаар сард гарсан үнэт эдлэлийн хулгайн хэрэг одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. Тухайн хэрэгт нийт 8 ширхэг түүхэн үнэт эдлэл алдагдсан бөгөөд эдгээр нь Францын хаад, язгууртнуудын хэрэглэж байсан үнэ цэнтэй үзмэрүүд байсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2025 оны арваннэгдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэл хэд хэдэн удаагийн ажиллагаа явуулж, хулгайд оролцсон гэж үзсэн гол 4 хүний бүрэ
2 days ago


ФРАНЦ, ИСПАНИ: ЕВРОП ТИВ НЭГДСЭН АРМИТАЙ БОЛОХ ЁСТОЙ
АНУ НАТО-оос гарах боломжтой гэсэн Доналд Трампын мэдэгдэл, Европын аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдал бий болгоод байна. Үүнтэй холбоотойгоор Франц, Испани зэрэг орнууд Европ тив өөрийн батлан хамгаалах чадавхыг бие даан бэхжүүлэх шаардлагатайг онцолж, нэгдсэн Европын армийг бэхжүүлэх санааг идэвхтэй хэлэлцэж, бүх талаар санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн АНУ NATO дарь оролцоогоо бодитоор бууруулбал Европын аюулгүй байдалд түр хугацаанд сул
2 days ago


ШВЕДЭД ХҮҮХДҮҮДИЙГ ЗАХИАЛГАТ ГЭМТ ХЭРЭГТ АШИГЛАЖ БАЙНА
Стокгольм, 2026.01.21 Шведэд гэмт хэргийн бүлэглэлүүд хүүхэд, өсвөр насныхныг зэвсэгт халдлага, дэлбэрэлт, хүн амины хэрэг зэрэг хүнд гэмт хэрэгт “захиалгаар” ашиглах нь эрс нэмэгджээ. 2025 онд насанд хүрээгүй этгээдүүд хүн амины хэрэгт холбогдсон тохиолдол түүхэн дээд хэмжээнд хүрснийг Шведийн цагдаа мэдээлсэн нь улс төрийн маргаан үүсгэж, гэмт хэргийн хариуцлагын насыг 13 болгох санал дэвшүүлээд байна. Одоогийн хуулиар 15-аас доош насныханд ял оноодоггүй тул гэмт бүлэглэлүү
Jan 21


БЕРЛИН: АНУ-ЫН ТАТВАРЫН ЭСРЭГ ЕВРОП ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВНА
АНУ Гренландыг худалдан авахыг тулгаж Европт нэмэлт тариф ногдуулна гэсэн Доналд Трампын сүрдүүлэгт Германы канцлер Фридрих Мерц хариу өглөө. Тэрээр Европ “шаардлагатай бол” хариу арга хэмжээ авна. Доналд Трамп Европын 8-н улсад нэмэлт тариф ногдуулж, асар уудам энэ арлыг худалдахыг шахна гэсэн сүрдүүлгээ улам чангаруулсаар байна. Тарифын дайн хэнд ч ашиггүй, гаалийн татварыг гэнэт нэмэх нь Атлантын далайн хоёр талд хоёуланд нь хохиролтойг анхааруулав. Мөн Мерц боломжтой бүх
Jan 20


ТРАМП: ГРЕНЛАНД БИДНИЙХ БОЛТОЛ ЕВРОПТ 25%-ИЙН ТАТВАР НОГДУУЛНА
Дональд Трамп 2026.01.17-нд Гренландад цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа Европын зарим орнууд (Дани, Норвеги, Швед, Финлянд, Герман, Франц, Нидерланд, Их Британи)-д 2-р сарын 1-нээс эхлэн 10%-ийн худалдааны татвар ногдуулна гэж зарлалаа. Энэ нь Гренландыг АНУ-д “бүрэн худалдаж авах” (Complete and Total purchase) гэрээ хийхийг шаардаж байгаа бөгөөд хэрэв шийдвэрлэгдэхгүй бол 6-р сарын 1-нээс 25% болж өсөх гэнэ. Трамп үүнийг “харилцан ашигтай, аюулгүй байдлын асуудал” гэж тодор
Jan 18


ФРАНЦ: ГРЕНЛАНДЫН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД АНУ ХАЛДВАЛ ТУЛАЛДАХАД БЭЛЭН
Франц улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландын бүрэн бүтэн байдалд заналхийлсэн тохиолдолд АНУ-д “урьд хожид байгаагүй, шат дараатай ноцтой үр дагавар” тулгарна хэмээн анхааруулжээ. Түүнчлэн шаардлагатай нөхцөлд “газар, агаар, тэнгисийн чиглэлээр цэргийн хүч илгээх боломжтой” гэж мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европын холбоотнуудыг ямар ч улс сүрдүүлэх, заналхийлэх боломжгүй” хэмээн онцолжээ. Тэрээр Европ, тэр дундаа НАТО-гийн гишүүн орнууд нягт
Jan 16


ГЕРМАНЫ КАНЦЛЕР МЕРЦ ЭНЭТХЭГТ ХОЁР ӨДРИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Германы канцлер Фридрих Мерц Энэтхэгт төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна Германы канцлер Фридрих Мерц 2026 оны 1 дүгээр сарын 12–13-ны өдрүүдэд Энэтхэг Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь түүний канцлер болсноос хойших Ази тив дэх анхны айлчлал бөгөөд олон улсын шинжээчид стратегийн өндөр ач холбогдолтой гэж онцолжээ. Айлчлалын эхний өдөр канцлер Мерц Ахмедабад хотод очиж, Махатма Гандигийн амьдарч байсан түүхэн газарт хүндэтгэл үзүүлсэн ба
Jan 12


ЕВРОПТ “AI” ЗАЛИЛАН ЭРС НЭМЭГДЭЖ, ИХЭВЧЛЭН ГАДНЫ ИРГЭД ӨРТӨЖ БАЙНА
2025 онд Европт цахим залилан, кибер гэмт хэрэг эрс нэмэгдэж цагдаагийн байгууллага хиймэл оюун ухааны “сүүдрийн үе” гэж нэрлээд байна. Энэ төрлийн луйварт ихэвчлэн гадны иргэд өртөж байгааг онцолжээ. Гэмт этгээдүүд хиймэл оюун ухаан, дуу дүрсийн хуурамч технологи (deepfake) ашиглаж байгааг Eurpol мэдээллээ. Europol болон бусад агентлагуудын анхааруулснаар AI-гаар үүсгэсэн дуураймал дүр, дуу хоолой, чатбот-ыг ашиглан хүмүүсийг итгүүлэх, банкны мэдээлэл болон хувийн өгөгдөл
Oct 30, 2025


ЕХ: ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ БОЛОН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ
ЕХ-оос 2030 он хүртэл ухаалаг утсаар ашиглах дижитал жолооны үнэмлэх, мөн хил дамнан хэрэгжих зөрчил гаргасан жолоочийн жолоодох эрхийг хасах зэрэг томоохон өөрчлөлтүүд шинэ журамд заажээ. Journas News гол өөрчлөлтүүд танд хүргэж байна. ДИЖИТАЛ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ 2030 он гэхэд бүх ЕХ оронд ашиглах боломжтой нэгдсэн дижитал үнэмлэх нэвтэрнэ. Жолооч хүсвэл уламжлалт карт хэлбэрийн үнэмлэх авах эрх хэвээр байх бөгөөд хоёр хувилбар нь адил хүчинтэй. ХИЛ ДАМНАН ХЭРЭГЖИХ ЖОЛООДОХ ЭРХ
Oct 27, 2025


ЛУВРЫН МУЗЕЙН ХУЛГАЙН ХЭРГИЙН СЭЖИГТНИЙГ ОНГОЦНЫ БУУДЛААС БАРИВЧИЛЖЭЭ
Парисын Луврын музейд хадгалагдаж байсан 88 сая еврогийн үнэ бүхий Наполеон хааны үед хамаарах үнэт эдлэлүүдийн хулгайн хэрэгт холбогдуулан хэд хэдэн сэжигтнийг баривчилжээ. Парисын прокурор Laure Beccuau-гийн мэдээлснээр мөрдөгчид өчигдөр орой нэг сэжигтнийг Францаас зугтах гэж байхад нь Charles de Gaulle нисэх онгоцны буудлаас саатуулсан гэлээ. Прокурор Beccuau хэдэн сэжигтэн баривчлагдсан гэдгийг хэлээгүй ч, Францын томоохон хэвлэлүүд хоёр сэжигтнийг баривчилсан тухай мэдэ
Oct 26, 2025


МЮНХЕН ХОТ: ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА
Мюнхен хотын захиргаа нийтийн тээврээр зорчих эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын стандартыг сайжруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авч оройн 18:00 цагаас хойш U-Bahn болон автобусны буудлуудад аюулгүй байдлын ажилтнуудыг ажиллуулах, цагдаагийн хяналтын цагийн давтамжийг нэмэх санал гаргаад байна. Учир нь Мюнхен хотод шөнийн цагаар нийтийн тээврээр зорчих эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын мэдрэмж эрс буурч байгааг шинэ судалгаа анхааруулжээ. Кризюгендринг Мюнхен байгууллагаас хийсэн
Oct 24, 2025


NASA: 2083 ОН ХҮРТЭЛ МАНАЙ ГАРАГИЙГ ХОЁР САР ИЖИЛ ЗАМААХ ТОЙРОН ЭРГЭНЭ
NASA-гаас мэдээлснээр эрдэмтэд нарны тойрог замд шинэ жижиг хуурамч сарын илрүүлжээ. Тус 2025 PN7 нэртэй жижиг астроид манай гарагтай 1960-аад оноос хойш нарны тойрог замд хөдөлж байгаа бөгөөд 2083 он хүртэл бидэнтэй хамт байх юм. Эрдэмтэд энэхүү биетийг “quasi-moon” буюу “түр дагуул” гэж нэрлэжээ. Мөн Quasi-Moon нь жинхэнэ сар шиг дэлхийн татах хүчинд баригддаггүй ч бараг ижил замаар нарыг тойрон эргэж байгаа ховор биет юм. Жижигхэн ч гэлээ 2025 PN7 бол бидний тойрог замын
Oct 22, 2025


ЧЕХ УЛСАД ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛБЭЛ ӨНДӨР ТОРГУУЛЬ НОГДУУЛНА
Чех Улсад гадаадын иргэн хууль бусаар буюу ажиллах эрхгүй, хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан тохиолдолд хэд хэдэн хуулийн хариуцлага хүлээдэг. Торгуулийн тухайд ажиллах зөвшөөрөл байхгүй бол 100,000 Чех кроны торгууль ногдуулна. Хэрэв тухайн этгээд шалгалтын үед иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг шалгаруулахаас татгалзвал торгуулийн хэмжээ 200,000 Чех крон хүртэл өсөж болно гэж Чехийн хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдэгдлээ. Мөн Чех Улсын нутаг дэвсгэрээс захиргааны журмаа
Oct 21, 2025


ГЕРМАНД ШАТАХУУНЫ ҮНЭ ӨДӨРТ ХЭД ХЭДЭН УДАА ӨӨРЧЛӨГДДӨГ
2025 оны 10-р сарын байдлаар Германд бензиний үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд дизель түлшний үнэ буурчээ. ADAC-ийн хамгийн сүүлийн мэдээллээр нэг литр Super E10 бензин дунджаар 1.67 евро буюу ойролцоогоор 7,014 төгрөг байгаа бол дизель түлш литр нь дунджаар 1.58 евро буюу 6,636 төгрөг байна. Түүнчлэн шатахууны үнийн түвшин дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханш, мөн еврогийн ханшийн хөдөлгөөнтэй шууд холбоотой байдаг тул Германд шатахууны үнэ өдөрт хэд хэдэн удаа
Oct 21, 2025


49 САЯ ХУУРАМЧ АКАУНТААР ДЭЛХИЙ ДАЯАР ЗАЛИЛАН ХИЙДЭГ БҮЛЭГЛЭЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
ЕХ-ны улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Europol агентлаг "SIMCARTEL" ажиллагааг явуулж хууль бус сим карт ашиглан дэлхийн цахим сүлжээнд 49 сая орчим хуурамч акаунт үүсгэн залилан хийдэг гэмт бүлэглэлийг илрүүлэн устгалаа. Мөн Европол-ын мөрдөгчид SIM-box иж бүрэн сервер төхөөрөмжүүдийг хураан авч, GoGetSMS болон ApiSim зэрэг онлайн сим картын үйлчилгээний сайтуудыг хаасан гэж мэдээлэлээ. Илрээд байгаа гэмт бүлэглэл нь дэлхий даяар олон сая еврогийн хохирол бүхий цахим луйвры
Oct 20, 2025


ФРАНЦЫН ЦАГДАА, ЦЭРГҮҮД ПАРИС ХОТЫГ НЭГЖИЖ БАЙНА
Луврын музей хулгайн хэргийн улмаас хаагдаад байгаа. Гэмт этгээдүүд ням гарагийн өглөө 9:30 цагийн орчимд музей нээгдсэний дараахан тавилга өргөхөд ашигладаг цахилгаан өргөгч ашиглан цонхоор орж, металл хайчлагч төхөөрөмж болон диск огтлогчоор цонхны хамгаалалтыг эвджээ. Улмаар “Аполлоны галерей”-д байрлах 9 ширхэг үнэт эрдэнээс 8 ширхэг үнэлж баршгүй эрдэнэсийн зүйлсийг ердөө дөрвөн минутын дотор хулгайлан зугтжээ. Францын дотоод хэргийн сайд Лоран Нюнэз үүнийг “маш том хэм
Oct 20, 2025


РОЙТЕРС АГЕНТЛАГ: МОНГОЛЫН ТӨРИЙН ХОЁР ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ЭЗЭНГҮЙ БАЙНА
Дэлхийн томоохон хэвлэл Reuters агентлаг: Сүүлийн жилүүдэд Монгол улс, төрийн тогтворгүй байдал, авлигын дуулиан, эдийн засгийн хүндрэлтэй байдалтай нүүр тулж байгаа. Богино хугацаанд хоёр Ерөнхий сайд дараалан огцорсон нь төрийн бодлогын залгамж чанарт эргэлзээ төрүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал Г.Занданшатар ердөө дөрвөн сарын өмнө албан тушаалаа хүлээн авсан ч парламентын гишүүдийн олонхийн саналаар унажээ. Мөн У
Oct 18, 2025
bottom of page