top of page


ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗ ХӨНГӨВЧЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Европын парламент Монгол Улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх хүсэлтийг албан ёсоор Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлд хүргүүлжээ. Энэ тухай 5-р сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан Европын парламентын зургаан гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид мэдээлсэн байна. Төлөөлөгчдийг Төв Ази болон Монгол Улстай харилцах Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Giuseppina Princi: уг хэлэлцээрийг Kazakhstan-тай хэрэгжүүлж буй загвар
12 hours ago


БЕРЛИНД ХОРТОЙ ШАВЖ ТАРХАЖ, ХЭД ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ХААЛАА
Германы нийслэл Берлин хотод “царс модны өт” (Oak Processionary Moth) хэмээх хортой шавж олноор үржиж, зарим дүүрэгт ноцтой асуудал үүсгээд байна. Нөхцөл байдал хүндэрсний улмаас спортын талбай, ногоон байгууламжуудыг хүртэл түр хугацаагаар хаажээ. Хамгийн их хохирол амсаж буй бүс нь Jungfernheide орчим юм. Тус бүсэд амьдардаг иргэдийн мэдээлснээр байшин, автомашин, хаалга, хана, гэрлийн шон зэрэг бараг бүх зүйл шавжаар бүрхэгдсэн байна. Орон нутгийн оршин суугчид, ялангуяа ө
6 days ago


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛЬ 6-Р САРЫН 12-НООС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛНЭ
ЕХ-ны Цагаачлалын Шинэ Хууль 2026 оны 6-р сарын 12-ноос хүчин төгөлдөр болно. Энэ нь 10 хуулийн актаас бүрдэх цогц тогтолцоо бөгөөд гишүүн орнуудын хилийн шалгалт, орогнолын процедурыг нэгдсэн стандартад оруулах зорилготой юм. Гол өөрчлөлтүүд 1. “Аюулгүй гуравдагч орон” ЕХ-ны гишүүн орнууд цагаачдыг тэдний эх орон биш ч гэсэн “аюулгүй” хэмээн зарлагдсан гуравдагч улс руу илгээх эрхтэй болно. 2. Хугацаа уртасгасан саатуулалт 2026 оны 6-р сараас эхлэн цагаачдыг урт хугацаагаар
Jun 3


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ХАТУУ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР ТОХИРОЛЦООНД ХҮРНЭ
Европын Холбоо цагаачлалын бодлогоо эрс хатуужуулж байна. Өнөөдөр буюу 6-р сарын 2-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламент цагаачдын “Буцаалтын шинэ журам”-ыг тохиролцоонд хүрнэ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжих хамгийн чанга хуулийн арга хэмжээ болох юм. Шинэ хуулиар одоог хүртэл зөвшөөрөлгүй цагаачийг зөвхөн өөрийн эх орон руу нь буцааж болдог байсан. Шинэ журмаар тэдгээр хүмүүсийг эх орноос нь өөр, гуравдагч улс руу буцаах боломжтой болно. Үүний тулд
Jun 2


ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ TERMINAL 3-ЫН SKYLINE-BAHN ЗОГСОНО
Fraport компанийн мэдээлснээр Франкфуртын нисэх буудлын зорчигчдыг шинэ Терминал 3 руу тээвэрлэх зориулалттай шинэ Skyline-Bahn шугам ашиглалтад орсноосоо ердөө нэг сарын дараа ажиллагааг нь түр зогсоохоор болжээ. Шалтгааныг нь “техникийн тохируулга болон системийн оновчлол” гэж тайлбарласан байна. Франкфуртын нисэх буудлын Терминал 1-ээс Терминал 3 хүртэл зорчигчдыг найман минутаас бага хугацаанд хүргэдэг уг галт тэрэг өдөрт 25 мянга хүртэлх зорчигч, зочинд үйлчилж эхэлсний
May 29


ЕХ: ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД 16.5 САЯ ЕВРО ЗАРЦУУЛНА
Европын Комисс 2026 оны 5-р сарын 21-нд зохион байгуулалттай гэмт хэрэг, мансуурлын бодис болон хүн худалдаалахтай тэмцэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх 16.55 сая еврогийн төсөв гаргалаа. Уг санхүүжилт нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудыг дэмжихийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудыг ч хамрах юм. Өнөөдөр европт зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь Европын нийгэмд хүчирхийлэл, авлига болон айлган сүрдүүлэлтийг ашиглан асар их ашиг олж байна. Хүн худалдаала
May 26


ЕХ-НЫ ЦАЛИНГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ
Европын Холбооны орнууд "Цалингийн ил тод байдлын хангах" шинэ хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. тус хуулийг Герман улс 2026 оны 6 дугаар сарын 7-ноос өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй тул бэлтгэл ажил 5 дугаар сард идэвхтэй өрнөж байна. Хэрэгжих шинэ хуулиар Ажил горилогчдын эрх: Ажил олгогчид ажлын зар дээр цалингийн хэмжээ эсвэл доод, дээд хязгаарыг заавал тусгах ёстой. Мөн ярилцлагын шатанд горилогчийн өмнөх цалингийн түүхийг асуухыг хориглосон. Хүйсийн цалингийн зөрүүг арил
May 20


ТРАМП КАНАДЫГ АНУ-ЫН МУЖ БОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх, мөн Канад улсыг АНУ-ын нэг муж болгох тухай мэдэгдэл хийсний дараа Канад Арктикийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд хойд европын орнуудтай илүү ойр хамтран ажиллах хэлэлцээрт орлоо. Канадын эрх баригчид Арктик бүсээ хамгаалахад өмнөх шигээ зөвхөн АНУ-д найдахгүй байх бодлого барьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канад Гренланд, Дани болон хойд европын оронуудтай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжү
May 17


ЕХ: АЖЛАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛЧДАД УРЬДЧИЛСАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Европын Холбоо ажлаа алдсан болон алдах эрсдэлтэй ажилчдыг дэмжих санхүүгийн механизмаа өргөтгөх шийдвэр гаргалаа. Европын Парламент болон ЕХ-ний гишүүн орнууд Европын Дэлхийн өрсөлдөөний тохируулгын санг (EGF) бэхжүүлэх саналын талаар улс төрийн тохиролцоонд хүрлээ. Шинэ дүрмийн дагуу ажилчид ажлаа аль хэдийн алдсан байхад дэмжлэг хүлээн авахаас илүүтэйгээр халагдах магадлалтай болоход дахин сургалт, ажил эрхлэлтийн туслалцааг урьдчилан авах боломж нээгдэж байгаа юм. EGF-ийн
May 16


ВЛАДИМИР ПУТИН: ГУРАВДАГЧ ОРОНД ЗЕЛЕНСКИЙТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж буй дайн “дуусах дөхөж байна” гэдгээ илэрхийлж, Зеленскийтэй гуравдагч улсад уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Путин “Гурав дахь улсад уулзаж болно, гэвч зөвхөн урт хугацааны энх тайвны хэлэлцээр бүрэн тохирсны дараа, гарын үсэг зурах ёслолд л оролцоно” гэж тодотгов. АНУ-ын ерөнхийлөгч Трампын саналаар гурван өдөр гал зогсоож, хоёр тал 1,000 хоригдол тус бүр солилцохоор тохиролцоод байна. Gerhard Schröder Мөн Путин Европын ул
May 11


ГЕРМАНЫ ДӨРВӨН ИРГЭНЭЭС ХАНТА ВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ
Нидерландаас Антарктидын аялалд гарсан MV Hondius аяллын хөлөг дээр ханта вирусын халдвар гарч 3 хүн нас бараад байна. Өнөөдөр Германы дөрвөн иргэнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлалтын тээврээр Франкфурт хот руу хүргэлээ. Тэдэнд одоогоор шинж тэмдэг илрээгүй ч өндөр эрсдэлтэй хавьталд тооцон хяналтад авчээ. Хөлөг дээр нэг Герман иргэн нас барж, өөр нэг иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Өвчний шинж тэмдэгт өндөр халуурах, булчин өвдөх, амьсгалын хүндрэл багтаж байг
May 10


ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа. Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээл
May 7


ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм. Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европ
May 6


ПЕНТАГОН ГЕРМАНААС 5,000 ЦЭРГЭЭ ТАТАХААР БОЛСНОО МЭДЭГДЛЭЭ
Пентагон 2026 оны 5 дугаар сарын 1-нд Германаас ойролцоогоор 5,000 цэрэг татан гаргахаа зарллаа. Энэ шийдвэрийг 6–12 сарын дотор хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцолжээ. Түүнчлэг Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийнхэнд “5,000-аас хамаагүй илүүг татан гаргана” гэж мэдэгдсэн байна. Харин Конгрессын гишүүн Бүгд Найрамдах Намын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Roger Wicker болон Төлөөлөгчдийн танхимын дарга Mike Rogers хамтарсан мэдэгдэлдээ энэ шийдвэр Путин-д буруу дохи
May 3


ГЕРМАНД АЛБАДАН БУЦААЛТ БУУРСАН НЬ ОУ-ЫН ДАЙНЫ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙ
2026 оны эхний улиралд Германаас 4,807 хүнийг албадан буцаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1,344 хүнээр бага үзүүлэлт юм. Таван жил дараалан өсөж байсан албадан буцаалтын тоо энэ удаа анх удаа буурсан байна. Холбооны Дотоод хэргийн яам үүний шалтгааныг Ойрхи дорнодын дайны нөхцөл хурцадсаны дараа Германы таван муж Иран руу буцаалт хийхийг түр зогсоосон. Мөн дайны бүс нутгийн иргэдийг буцаах ажил удааширсан гэж мэдээллээ. Канцлер Мерцийн засгийн газар 2026 оныг Германы хатуу
May 2


Б.МАНДАХБИЛЭГ: ЭЛЧИН САЙДУУД СУУХ ОРНОО МАШ САЙН МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ
Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа эхлүүлэхийн өмнө ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдын ажлаа амжилттай хэрэгжүүлж, хугацаагаа дуусгаж буйд тань баяр хүргэе. Сэтгүүлч: Та ХБНГУ-д томилогдон ирэхдээ тавьсан зорилтуудаа өнөөдөр эргэн харахад юу биелж, юу биелэгдээгүй вэ? Б.Мандахбилэг: Харилцаа хамтын ажиллагааг миний зорилтын дагуу чанарын дээд түвшинд гарган, манай хоёр улс Стратегийн Түншүүд болсон. Энэ ажлын хүрээнд ХБНГУ-ын За
May 1


ЕВРОПЫН 4 ТОМ АГААРЫН КОМПАНИ ГАР ТЭЭШИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО
Европын томоохон дөрвөн агаарын тээврийн компани болох Lufthansa, Swiss, Austrian Airlines, Brussels Airlines нь Economy Basic ангиллын зорчигчдод бүхээгт том гар тээш үнэгүй авч орохыг 4-р сарын 28-аас хориглоно. Шинэ журам нь Lufthansa Group-ийн богино болон дунд зайн нислэгүүдийн Economy Basic ангиллын тийзэнд үйлчлэх бөгөөд зорчигчид зөвхөн суудлын доор багтах жижиг цүнх эсвэл зөөврийн компьютерийн цүнхийг үнэгүй авч явах боломжтой болно. Харин үүнээс том хэмжээтэй гар че
Apr 25


ЕВРОПЫН ХОЛБОО УКРАИНД 90 ТЭРБУМ ЕВРОГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООР БАТАЛЛАА
Европын холбоо өнөөдөр Украинд 90 тэрбум евро буюу 106 тэрбум ам.долларын зээлийг албан ёсоор баталлаа. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэдэн сарын турш эсрэг байр суурьтай байснаас зээл олгох ажил гацаад байсан юм. Нийт 90 тэрбум еврогийн 30 тэрбум нь Украины улсын төсөвт, үлдсэн 60 тэрбум нь цэргийн хэрэгцээ болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийг дэмжихэд зориулагдана. 2026 онд нийт 45 тэрбум еврог шилжүүлэхээр төлөвлөж байгаагийн 16.7 тэрбум нь санхүүгийн дэмжлэг, 28.3 т
Apr 24


ГЕРМАН: БҮХ ТАТВАРЫГ ЖИЛД 30 ТЭРБУМ ЕВРОГООР БУУРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦНЭ
Германы CDU, CSU намууд бүх татвар төлөгчдийн жилийн татварын ачааллыг 25–30 тэрбум еврогоор хөнгөлөх концепцийг боловсруулан танилцууллаа. Төсөлд татваргүй орлогын босгыг дор хаяж 1,000 еврогоор нэмэгдүүлэх, дээд татварын хувийг 42%-иар зогсоох босгыг 70,000 еврооос 85,000 евро болгон ахиулах санал багтсан байна. Канцлер Фридрих Мерц (CDU), Санхүүгийн сайд Ларс Клингбейл (SPD) болон CSU-ийн дарга Маркус Зёдер нар холбооны зөвлөлийн хурлаар шинэчлэлийн үндсэн чиглэлийг хэлэлц
Apr 22


ЕВРОПЫН ХОЛБОО 800 ТЭРБУМ ЕВРОГООР ДАХИН ЗЭВСЭГЛЭНЭ
Дэлхийн аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа тул Европын Холбоо түүхэндээ хамгийн том батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал ЕХ-ны “ReArm Europe-2030” стратегийн зорилт нь дэлхийн 2-р дайнаас хойш батлан хамгаалах салбарт хийж байгаа хамгийн том зэвсэглэл юм. 2030 он гэхэд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалах салбарт татан оруулж, Европын цэргийн хүчин чадлыг бүрэн шинэчлэнэ гэж мэдэгдээд байна. Одоогоор гишүүн
Apr 21
bottom of page