top of page


СЕЙШЕЛИЙН АРЛУУДАД 183,000 ОРЧИМ АВАРГА ЯСТ МЭЛХИЙ АМЬДАРЧ БАЙНА
Сейшелийн Алдабра атолл дээр ойролцоогоор 183,000 аварга яст мэлхий амьдардаг гэсэн шинэ тооцоо гарчээ. Энэ нь тус улсын 2025 оны сүүлчийн байдлаарх 123,000 орчим хүн амаас давсан үзүүлэлт юм. Судлаачдын үзэж буйгаар популяци огцом өссөнтэй бус, харин тооцооллын арга шинэчлэгдсэнтэй голчлон холбоотой байна. Алдабрагийн аварга яст мэлхийн популяци 19-р зуунд хэт агнуурын улмаас эрс цөөрч, 1,000 хүрэхгүй болтлоо хорогдож байжээ. Хожим нь тус бүс нутгийг хамгаалах арга хэмжээ ав
1 day ago


МЕРЦ УКРАИНЫГ ЕХ-НЫ “ХОЛБООТОН ГИШҮҮН” БОЛГОХ САНАЛ ГАРГАЛАА
Германы канцлер Фридрих Мерц Украинд Европын Холбооны бүрэн эрхт гишүүнчлэлд элсэхээс өмнө “холбоотон гишүүнчлэл” олгох боломжийг санал болгож, Украины ЕХ-д элсэх үйл явцыг хурдасгах асуудлыг ирэх аравдугаар сард хэлэлцэхийг уриалжээ. Трдруулбал Мерц Брюссельд болсон Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлэхдээ, уг хувилбарыг ЕХ-ны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар одоогийн нө
2 days ago


КАСПИЙН ТЭНГИСИЙН УС ТАТАРЧ, ШИНЭ АРАЛ ҮҮСЭЖ, ЗЭРЛЭГ АМЬТАД СУУРЬШЖЭЭ
Каспийн тэнгисийн хойд хэсэгт, Казахстаны усан дахь Рыбачий (Загасчны) гэдэг шинэ арал ус багассанаас гарч иржээ. Арал нь Баутино тосгоноос ойролцоогоор 30 км, Свято аралаас зүүн тийш 500 метрт оршино. Орон нутгийн жуулчны бизнес эрхлэгч Ербулат Мухашов-ын хэлснээр сүүлийн 4-5 жилд Каспийн хойд хэсэгт ийм шинэ газар олонтаа үүсч байна. Шинэ аралд чоно, зэрлэг гахай, булга зэрэг амьтан, олон төрлийн шувуу байдаг аж. Хойд Каспий гүехэн, өвөл хөлддөг тул амьтад ойролцоох арлууда
4 days ago


ИХ БРИТАНИ, ХОЙД ЕВРОПТ ЧИЙГЛЭГ, ШУУРГАТАЙ ӨВӨЛ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ
Их Британийн Цаг уурын алба (Met Office)-ны мэдээлснээр Номхон далайн экваторын төв хэсэгт ажиглагдаж буй El Niño үзэгдэл түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна. El Niño нь Номхон далайн экваторын хэсгийн далайн ус ердийнхөөсөө дулаарах үед үүсдэг байгалийн уур амьсгалын үзэгдэл бөгөөд дэлхийн цаг агаарын хэв шинжид нөлөөлдөг үзэгдэл юм Met Office-ийн мэдээллээр El Niño-гийн нөлөөгөөр Их Британи болон Хойд Европын зарим хэсэгт намрын сүүл, өвлийн эхээр ердийнхөөс илүү
5 days ago


СЕУТА ХОТЫН ХАМГИЙН ТОМ ДҮРВЭГСДИЙН ХУАРАНГ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
Испаний цагдаа Африкийн хойд эрэгт орших Испаний Сеута хотын Трамполин далайн эрэгт буй дүрвэгсдийн хамгийн том хуаранг цэвэрлэх ажлыг ням гарагт эхлүүллээ. Тус "Трамполин" ажиллагаанд ойролцоох Севилья, Гранада, Малага зэрэг хотоос ирсэн үймээн дарах цагдаагийн хэмксгүүд оролцож байна. Испанийн Дотоод хэргийн яамны өгсөн мэдээллээр, хоёр сар гаруй майхан, түр хоргодох байранд амьдарсан ойролцоогоор 3,000 хүнийг түр байранд шилжүүлж, бүртгэж эсвэл Мароккод буцах боломж олгоно
6 days ago


ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДСӨН 87 НАСТАЙ ЭМЭГТЭЙН ХЭРЭГ ҮНДЭСНИЙ ЖАГСААЛЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Испаний Мадрид хотод 87 настай María del Carmen Abascal буюу “Maricarmen” 1955 оноос хойш амьдарсан орон сууцнаасаа албадан хөөгдсөн нь Испанид олон нийтийн бухимдлыг төрүүлж, бүх нийтийн орон сууцны хямарлын эсрэг жагаас болон хувираад байна. Тодруулбал түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд нийслэлийн өндөр зэрэглэлийн Retiro дүүрэгт байрлах гэрээс нь зөөж, түргэн тусламжийн машинд суулгасан байна. Maricarmen нүүлгэн шилжүүлэхийн эсрэг таван жил гаруй хугацаанд тэмцжээ. Mar
6 days ago


ИТАЛИЙН ГАЛ УНТРААХ ОНГОЦУУД ЕВРОП ДАЯАР ЗУНЖИН АЖИЛЛААД БУЦЛАА
Европ даяар 2026 онд зуны турш түймэртэй тэмцсэн Италийн улаан, шар өнгийн Canadair онгоцнууд Ромын ойролцоох баазадаа буцаж ирлээ. Онгоцнууд нуур, далайн эргээс ус аван олон мянган тонн усаар түймэр унтраасан. Флотыг Италийн галын албаныг удирддан явсан Avincis компанийн нисгэгч Франческо Морганте хэлэхдээ, зуны эхээр Португал, Испанид хоёр хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Үүний дараа хойд Италид гэнэтийн онцгой байдал үүсч, онгоцууд эх орондоо ажилласан. Ажлын өдөр урт, ача
Oct 3


ГЕРМАНЫ GALERIA KAUFHOF ДАМПУУРЛАА ЗАРЛАЖ, 83 ИХ ДЭЛГҮҮР ЭРСДЭЛД ОРЛОО
Германы Galeria Kaufhof сүлжээ их дэлгүүр өнөөдөр өглөө дампуурлын өргөдөл гаргажээ. Тус компаний удирдлага нийт 83 их дэлгүүр, 12,000 орчим ажилтан ажлын байр эрсдэлд орсон тухай зарлаад байна. Тус компаний 83 салбар бүгд түр хугацаанд ажилласаар байх бөгөөд хамгийн эхэнд 33 салбарыг ашигт ажиллагааны үүднээс хаах эрсдэлтэй гэж мэдэгджээ. Тухайлбал эрсдэлтэй гэж дурдагдсан газруудад Freiburg, Mannheim, Koblenz, Mainz зэрэг салбарууд багтсан байна. Түүнчлэг Германд сүүлийн үе
Oct 2


ГЕРМАНЫ “METRO” СҮЛЖЭЭНИЙ ОХУ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭВ
Хүнс, өргөн хэрэглээний барааг бөөний хэлбэрээр ресторан, кафе, зочид буудал болон зах зээлд нийлүүлдэг Германы METRO AG компанийн ОХУ дахь бүх салбаруудыг түр захиргаанд төрд шилжүүлэх тухай Владимир Путин зарлиг гаргажээ. METRO AG нь ОХУ-д 91 худалдааны төвтэй, ойролцоогоор 9,000 ажилтантай. 2025. оны санхүүгийн жилд ОХУ дахь бизнесийн борлуулалт ойролцоогоор 2.6 тэрбум евро хүрсэн байна. Зарлигийн дагуу METRO-ийн ОХУ дахь салбарыг “UK Torg RUS” хэмээх оросын менежментийн
Sep 29


ПАРИСЫН ТӨВӨӨС РОМЧУУДЫН ҮЕЭС ӨМНӨХ БЭХЛЭЛТИЙН ҮЛДЭГДЭЛ ОЛДЖЭЭ
Францын нийслэл Парис хотын төвд, Хотел-Дьегийн эмнэлгийн орчмоос Ромчуудын Парист ноёрхож эхлэхээс өмнөх үеийн эртний бэхлэлтийн үлдэгдэл илэрчээ. Археологичид уг байгууламжийг тухайн үед Парисий омгийн байгуулсан Лютетия хотын бэхлэлтийн нэг хэсэг байсан байж болзошгүй гэж үзэж байна. Ойролцоогоор нэг метр өндөр чулуун болон модон байгууламжийн үлдэгдэл эмнэлгийн хашаан доор, газрын гадаргаас дөрвөн метрийн гүнд хадгалагдан үлджээ. Малтлага хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд Фр
Sep 28


ФРАНЦ ДАЯАР 9-Р САРЫН 29-НД ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЖИЛ ХАЯНА
2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр Франц даяар үндэсний ажил хаялт зохион байгуулахаар болжээ. Төрийн албан хаагчид, багш, эмнэлгийн ажилтнууд болон бусад салбарын ажилчид оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төрийн үйлчилгээний санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг голлон хөндөж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс ажилчдын цалин, ажлын нөхцөлийг сайжруулах, төрийн байгууллагуудын санхүүжилт болон хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа а
Sep 27


МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ФРАНЦЫГ ХОЖИЖ, ТОП ХЭСЭГТ ҮЛДЛЭЭ
2026 оны Дэлхийн шатрын 46 дахь олимпиад Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 16–27-ны үргэлжилж байна. Өнөөдөр буюу 9.24 нд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг долдугаар өрөгт Францын багийг 2.5–1.5 оноогоор буулган авч, тэмцээний топ 10 багийн 7-д бичигдэж байна. тэргүүлэгчдийн эгнээнд хүчтэй өрсөлдөж байна. Одоогоор Монголын эмэгтэйчүүдийн баг 7 өргөөс 6 хожил, 1 хожигдолтой, нийт 12 оноотой болж, топ 10 багийн 7-р байранд бичигдэж медалийн төлөөх өрсөлдөөнд бодит бо
Sep 24


ЦАГААЧ ТЭЭВЭРЛЭСЭН ЗАВИЙГ ХУТГААР ЗҮССЭН ЭТГЭЭД БАРИВЧЛАГДЖЭЭ
Их Британийн Ла-Маншийн хоолойд цагаач тээвэрлэж явсан завийг хутгаар зүсэж гэмтээсэн хэрэгт 37 настай эрэгтэйг баривчилжээ. Тухайн үед завин дээр Францын эргийн хамгаалалтын алба хаагч байсан бөгөөд Нормандиас ирсэн 50 орчим цагаачийг Довер руу хүргэж, бүртгэлд хамруулсан байжээ. Хэмпшир болон Уайт арал дахь цагдаагийн газраас мэдээлснээр, сэжигтнийг амь насанд аюул учруулах зорилгоор эд хөрөнгө сүйтгэсэн, мөн хөлөг онгоцны аюулгүй байдалд заналхийлсэн зэрэг хэрэгт сэжиглэн
Sep 24


РОБОТ ТУУЛАЙГ ӨГӨӨШ БОЛГОН АВАРГА МОГОЙГ УСТГАЖ ЭХЭЛЖЭЭ
АНУ-ын Флоридагийн Everglades намгархаг газарт уугуул бус аварга могойн тархалт нэмэгдэж, тэдний тоо толгой 300 мянгад хүрсэн байж болзошгүй байгаа тул судлаачид могойг илрүүлэн устгах шинэ арга хэрэглэж эхэлжээ. 2000 оноос хойш эрх баригчид 23 мянга гаруй могой устгасан ч тэдгээрийг илрүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна. Үүнийг шийдэхийн тулд Флоридагийн Өмнөд усны удирдлагын дүүрэг Флоридагийн их сургуулийн судлаачидтай хамтран энэ зун 120 робот туулай нэвтрүүлжээ. Роботууд нь
Sep 24


ЧЕХ УЛС КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТАЛЫГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ОРУУЛЖЭЭ
Чех улс коммунист үзэл суртлыг нацист үзэлтэй адил эрүүгийн хариуцлагад оруулах хуулийн өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын Эрүүгийн хуулийн 403 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрх, эрх чөлөөг дарангуйлахад чиглэсэн нь нотлогдсон нацист, коммунист болон бусад хөдөлгөөнийг байгуулсан, дэмжсэн, сурталчилсан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор болсон байна. Мөн арьс өнгө, угсаа, үндэстэн, шашин шүт
Sep 22


ГЕРМАНЫ КАНЦЛЕР ФРЕДРИХ МЕРЦИЙН CDU НАМ БЕРЛИНД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ
Германы канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо (CDU) есдүгээр сарын 20-нд болсон Мекленбург-Өрнөд Померан болон Берлин мужийн парламентын сонгуулиар дахин ухралт үзүүллээ. Мекленбург-Өрнөд Померанд CDU ердөө 4.8 хувийн санал авч, парламентын суудал авах таван хувийн босгыг давж чадсангүй. Харин Берлинд CDU 18.8 хувийн саналтайгаар хоёрдугаар байрт орсон ч өмнөх сонгуулийн дүнгээс 9.5 нэгж хувиар буурчээ. Эдгээр нь Мерц канцлер болсноос хойших CDU-ийн оро
Sep 21


ТРАМП КАНАД БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШИНЭ ТҮНШЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
Канад улс Европын Холбоотой харилцаагаа урьд өмнө байгаагүй түвшинд гүнзгийрүүлэх боломжийг хэлэлцэж эхэллээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канад улсыг ЕХ-ны анхны “түнш гишүүн” (associate member) болгох шинэ хэлбэрийн харилцааг санал болгосон бөгөөд энэ нь одоогоор ЕХ-ны албан ёсны гишүүнчлэлийн ангилалд байдаггүй шинэ статус юм. Канадын Ерөнхий сайд Марк Карни 9-р сарын 17-нд Страсбург дахь Европын парламентад үг хэлэхдээ уг санааг “ирээдүйн төлөөх холбо
Sep 20


СОЛОНГОСТ ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНД НЭМЭГДЖЭЭ
Өмнөд Солонгост мөрийтэй тоглоомын асуудлаар эмчилгээ, зөвлөгөө авсан 19 болон түүнээс доош насны өсвөр үеийнхний тоо 2025 онд өмнөх оноос 40.9 хувиар өсөж, 5,838-д хүрчээ. Тэдний 57.7 хувь нь хууль бус онлайн мөрийтэй тоглоомын улмаас асуудалд орсон байна. Эдгээр мэдээллийг Мөрийтэй тоглоомын хяналтын үндэсний хорооноос парламентын гишүүн Лим О-кёнгт танилцуулсан байна. Мөн 2025 онд нийт 24,474 өсвөр үеийнхнийг мөрийтэй тоглоомд донтох өндөр эрсдэлтэй бүлэгт хамруулсан болов
Sep 19


АВСТРАЛИ УЛС ГАДААД ОЮУТНЫ ГЭР БҮЛИЙН ВИЗИЙГ ХЯЗГААРЛАНА
Австралийн Засгийн газар олон улсын оюутнууд гэр бүлийн гишүүдээ дагуулан тус улсад ирэх боломжийг эрс хязгаарлах цагаачлалын шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дотоод хэргийн сайд Тони Берк уг бодлогын дэлгэрэнгүйг 9 дүгээр сарын 17-нд Канберра дахь National Press Club-д танилцуулах юм. Засгийн газар цэвэр гадаад шилжилт хөдөлгөөний тоо (NOM)-г одоогийн ойролцоогоор 300,000-аас 2028 он гэхэд 225,000 болгон бууруулах зорилт тавьжээ. Үүний хүрээнд түр хугацааны визий
Sep 16


E-SCOOTER УНАСАН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГАЖ БАЙНА
Германы Доод Саксони мужийн Ротенбург (Wümme) хотод хоёр хүүхэд нийтийн зам талбайд электрон скүүтэр унаж явсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр уг явдал 2026 оны есдүгээр сарын 12-ны бямба гарагийн үдээс хойш болсон бөгөөд хүүхдүүдийг шалгасны дараа тэдний эцэг эхэд холбогдуулан захиргааны зөрчлийн ажиллагаа эхлүүлсэн байна. Цагдаа нар хүүхдүүдэд скүүтэр унахыг эцэг эх нь зөвшөөрсөн эсэхийг одоо шалгаж байгаа аж. Германд цахилгаан скүүтэрий
Sep 16
bottom of page